Манай блогоор аялаж байхад графит хэмээх үгийн олон төрөлтэй тааралдаж байгаа биз. Зөвхөн манай блог гэлтгүй ном, сэтгүүл дээр янз бүрээр байдгийг эрхэм уншигч та мэдэх биз ээ. Жишээ нь: Graffiti, Graffity, Графит, Графити, Граффити гэх мэтээр гарч ирж байдаг. Үүний учир нь орон орны хэллэг дуудлагатай холбоотой байдаг билээ. Харин админ миний бие эл үгийг "графит" гэж хэлэх нь эвтэйхэн санагддаг. Энэ нь Монгол хүний аялагад таардаг мэт. Граффити гэж хэлэх бас л нэг эвгүй байгаа биз, тиймээс графит гэж хэлж байсан нь дээр болов уу? гэж бодно. Гэхдээ энэ бол хувь хүний бодол харин та юу гэж бодож байна ?
No comments:
Post a Comment